Оношлогооны сорилууд
Амьсгалын замын харшлын арьсны сорил
Амьсгалын замын харшил үүсгэх 200 гаруй шалтгаан байдаг. Эдгээрийн дотроос Монгол оронд хамгийн түгээмэл шалтгаан болж буй 40 төрлийн зүйлээр сорил хийнэ. Сорилын уусмал болон хэрэглэгдэх зүйлс нь бүгд Олон улсын стандартыг хангасан Герман улсад үйлдвэрлэгдсэн. Сорилын оношлуурыг гарын шууны дотор тал эсвэл нуруун дээр далны хооронд жижиг дуслаар дусааж дусал бүрийн төвд зориулалтын 1 удаагийн хатгуураар хатгаж уусмалыг арьсаар нэвтрүүлэн хэрхэн урвал өгөх байдлыг 15 минутын дараа хэмжилт хийж үнэлнэ. Сорил нь эерэг ба сөрөг хяналттай хийгдэх бөгөөд хэрэв эерэг хяналтын сорилтой ижил хариу илэрвэл тухайн зүйлд харшилтай гэж үзнэ. Сорилын явцад үүссэн улайлт бэлцрүү нь 1 цагийн дотор арилна.
Зарим хүмүүст (цөөн тохиолдолд) сорилын хариу хуурамч эерэг хариу илэрч болно.
Сорилыг хэд хэд давтан хийлгэж болох бөгөөд хортой болон сөрөг муу нөлөөгүй. Ойролцоогоор сорил хийлгэсэн 500 хүнээс 1-д нь сорил тавьсан хэсэгт 1-24 цагийн дараа бага зэрэг хавдаж улайж болно. Үүнийг хожуу урвал гэдэг бөгөөд айх сандрах хэрэггүй. Энэ нь 1-2 хоногийн дараа аяндаа арилна. Хэрэв арилахгүй байвал эмчид хандах хэрэгтэй.
Тус клиникт төрөл бүрийн ургамал, мал амьтан, хөгцний мөөг, шавьж, тоос, тоосны хачигны оношлуураар арьсны сорил хийнэ.
Хэрэв та арьсны сорил хийлгэх бол:
Доорх харшлын эмүүдийг сүүлийн 48-72 цагт уугаагүй байх шаардлагатай.
- Хлорфенамин ( хлорфенирамин малеат )
- Димедрол ( дифенгидрамин, бенадрил, аллерган)
- Тавегил ( клемастин, фенистил )
- Супрастин ( хлорпирамен )
- Диазолин ( мебгидролин )
- Пипольфен (Дипразин, прометазин)
- Zyrtec ( cetirizine 2HCl, rizine, temelin, cetipen г/м)
- Claritin (лоратадин, kларотадин, kларидол, kларифер)
- Fexofenadine ( allegra )
- Кетотифен ( задитен , астафен, пропилас)
Хүнсний харшлын арьсны сорил
Хүнсний харшлыг оношлох зорилгоор хамгийн өргөн хэрэглэдэг, хүнсний харшлын хамгийн зонхилох шалтгаан болж буй 40 гаруй зүйлээр арьсны сорил тавьж 15 минутын дараа үнэлнэ. Сорилын уусмал болон хэрэглэгдэх зүйлс нь бүгд Олон улсын стандартыг хангасан Герман улсад үйлдвэрлэгдсэн болно. Сорилын оношлуурыг гарын шууны дотор тал эсвэл нуруун дээр далны хооронд жижиг дуслаар дусааж дусал бүрийн төвд зориулалтын 1 удаагийн хатгуураар хатгаж уусмалыг арьсаар нэвтрүүлэн хэрхэн урвал өгөх байдлыг 15 минутын дараа хэмжилт хийж үнэлнэ. Сорил нь эерэг ба сөрөг хяналттай хийгдэх бөгөөд хэрэв эерэг хяналтын сорилтой ижил хариу илэрвэл тэр зүйлд харшилтай гэж үзнэ. Сорилын явцад үүссэн улайлт бэлцрүү нь 1 цагийн дотор арилна.
Зарим хүмүүст (цөөн тохиолдолд) сорилын хариу хуурамч эерэг хариу илэрч болно.
Сорилыг хэдэн ч удаа хийлгэж болох бөгөөд хортой болон сөрөг муу талгүй. Ойролцоогоор сорил хийлгэсэн 500 хүнээс 1-д сорил тавьсан хэсэгт 1-24 цагийн дараа бага зэрэг хавдаж улайж болно. Үүнийг хожуу урвал гэдэг бөгөөд айх сандрах хэрэггүй. Энэ нь 1-2 хоногийн дараа аяндаа арилна. Хэрэв арилахгүй байвал эмчид хандах хэрэгтэй.
Тус клиникт төрөл бүрийн жимс, самар, хүнсний ногоо, мах, далайн хүнс, хоол амтлагч, гурил, сүү, өндөг, какао зэрэг хүнсний оношлуураар сорил хийнэ.
Хэрэв та арьсны сорил хийлгэх бол:
Доорх харшлын эмүүдийг сүүлийн 48-72 цагт уугаагүй байх шаардлагатай.
- Хлорфенамин ( хлорфенирамин малеат )
- Димедрол ( дифенгидрамин, бенадрил, аллерган)
- Тавегил ( клемастин, фенистил )
- Супрастин ( хлорпирамен )
- Диазолин ( мебгидролин )
- Пипольфен (Дипразин, прометазин)
- Zyrtec ( cetirizine 2HCl, rizine, temelin, cetipen г/м)
- Claritin (лоратадин, kларотадин, kларидол, kларифер)
- Fexofenadine ( allegra )
- Кетотифен ( задитен , астафен, пропилас)
Арьсны харшлын сорил
Зарим химийн бодис, ахуйн хэрэглээний болон гоо сайханы бараа бүтээгдэхүүн, төмөр, металл, нийлэг эдлэл, шатхуун тос, тосолгооны материал, үнэртэн (сүрчиг, сахлын ус, хөлс дарагч гэх мэт) будаг, резин каучук зэрэг зүйлс нь арьсанд шууд хүрэлцсэнээр хавьтлын харшил үүсгэдэг. Хавьтлын харшил нь дархлааны хожуу урвалаар явагдах тул шалтгааны хүчин зүйлс арьсанд хүрэлцсэнээс хойш ихэвчлэн 12-72 цагийн дараа арьс улайх загатнах туурах шинж тэмдгээр илэрнэ. Хавьтлын харшлыг зөвхөн Арьс бигнэх сорилын аргаар л оношлоно.
Арьс бигнэх сорилын оношлуурыг зориулалтын наалт бүхий самбарын жижиг савнуудад хийж нуруун дээр далны хооронд наана. Наалтаа 48 цагийн дараа авч гарсан үр дүнг харж тэмдэглээд дахин 48 цагийн дараа эцсийн үнэлгээг хийнэ. Өөрөөр хэлбэл энэ сорилыг нуруундаа наалгаад 48 ба 96 цагийн дараа эргэж ирнэ.
Арьс бигнэх сорил хийлгэсэн үед анхаарах зүйлс:
- Сорилын хугацаанд согтууруулах ундаа хэрэглэж болохгүй
- Сорилын хугацаанд халууцах, их хөлрөхөөс зайлсхийнэ
- Сорилын хугацаанд усанд орж, саунд сууж болохгүй
- Наалтыг салахаас хамгаалж унтлагын хувцас өмч унтана
- Маш хүчтэй загатнаж хорсвол зөвхөн тэр хэсгийг хайчилж авна
Уушгины үйл ажиллагааг тодорхойлох Спирометрийн шинжилгээ
Астма өвчнийг оношлох үндсэн арга бол Спирометрийн тусламжтай уушгины агааржилтын үйл жиллагааг 30 гаруй үзүүлэлтээр маш нарийн тодорхойлох арга юм. Энэ шинжилгээгээр астмыг оношлохын зэрэгцээ уг өвчний явц, тавилан, эмчилгээний үр дүнг хянах боломжтой. Энэ шинжилгээг хийлгэхдээ аль болох сальбутамол, эуфиллин зэрэг гуурсан хоолой тэлэх эм хэрэглээгүй байх шаардлагатай.
Шинжилгээг хийхдээ уушгины агааржилтын үйл ажиллагааны үзүүлэлтүүдийн хамгийн дээд хэмжээг 3-аас дээш удаа давтан хэмжинэ. Та шинжилгээг удирдаж хийлгэх манай эмч, сувилагчдын зүгээс өгөх командыг сайтар биелүүлэхэд л шинжилгээний хариу хангалттай сайн болно.
Бид астма өвчнийг орчин үеийн компъютерт суурилсан Финлянд улсын Спирометрийг ашиглан оношлож байна.
Гуурсан хоолой тэлэх сорил
Амьсгалын замын бачууралттай зарим хүмүүст Спирометрийн тусламжтайгаар уушгины агааржилтын үйл ажиллагааг тодорхойлоно. Хэрэв үйл ажиллагааны дутагдал илэрч байвал гуурсан хоолойн булчинг сулруулах аэрозолыг (Вентолин 300 мкг) цацлагаар хэрэглээд 10 минутын дараа дахин Спирометрийн хэмжилт хийнэ. Аэрозол эм хэрэглэхийн өмнөх ба дараахь үзүүлэлтийг харьцуулан үзэж FEV1 нь 15%-иас дээш сайжирсан тохиолдолд ач холбогдолтой гэж үзнэ.
Метахолиноор гуурсан хоолойг өдөөх сорил
Астмын болон астма төстэй шинж тэмдгийн өгүүлэмжтэй боловч Спирометрийн тусламжтайгаар уушгины агааржилтын үйл ажиллагааг тодорхойлоход хэвийн үзүүлэлт гарч буй хүмүүст онош тодруулах зорилгоор Метахолиноор өдөөх сорил хийнэ. Метахолины уусмалыг бага тунгаас эхлэн зориулалтын тоосруулагч (небулайзер) ашиглан 5 шатлалаар утлага хийж уталт бүрийн дараа нь хэмжилт хийж анхны үзүүлэлттэй харьцуулан дүгнэлт өгнө.
Хэрэв сорилын явцад FEV1 үзүүлэлт 15%-иас доош бууж, ханиалгах, амьсгаадах, бачуурах, амьсгал шуугих шинж тэмдгүүд илэрвэл сорилыг зогсоож гуурсан хоолойн булчинг сулруулах аэрозолыг (Вентолин 300 мкг) цацлагаар хэрэглээд 10 минутын дараа дахин Спирометрийн хэмжилт хийнэ.
Хамрын шүүрэлд эс тоолох сорил
Хамрын харшлыг оношлох болон бусад хэлбэрийн ринитээс ялган оношлох зорилгоор энэ шинжилгээг хийнэ. Хөвөнтэй савхыг хамарт лав шургуулан 1 минут байлгасны дараа салстыг нь зөөлөн арчиж аваад микроскопын тавиур шилэнд жигд түрхэн наалдац бэлтгэн хатаана. Зориулалтын будгаар 2 минутын хугацаанд будаж хатаагаад Микроскопоор харж эозинофилийг тоолж дүгнэлт хийнэ.
Цэрний наалдцанд эозинофил тоолох сорил
Харшлын астмыг оношлох зорилгоор цэр авч наалдац бэлтгэн эозинофил тоолох шинжилгээг хийнэ. Цэрийг зориулалтын саванд авч микроскопын тавиур шилэнд жигд түрхэн наалдац бэлтгэн хатаана. Зориулалтын будгаар 3 минутын хугацаанд будаж хатаагаад Микроскопоор харж эозинофилийг тоолж дүгнэлт хийнэ.
Эозинофилийн туйлын тоог тодорхойлох
Цусан дахь эозинофилийн туйлын тоог тодорхойлох нь харшил оношлогооны заавал хийх шинжилгээний нэг болно. Зарим шимэгч хорхойн халдварын үед мөн цусан дахь эозинофилийн туйлын тоо нэмэгдэж болно.
Зориулалтын 50 мкл хэмжээс бүхий шилэн гуурсанд цус соруулан авч эозинт шингэрүүлэгчээр 50 дахин шингэлж Fucks Rosental-ийн эсвэл Burker-ийн торонд хийж микроскопоор харж тоолно.
Үнэлсэн: 1 удаа.
English page

