Хэрхэн үйлчлүүлэх вэ?
Цаг авах
Та үзлэг, зөвлөгөө, сорил шинжилгээ хийлгэхдээ ажлын цагаар 303993 утсаар ярих эсвэл доорх талбарыг ашиглан интернетээр урьдчилан цаг авч болно.
Таны захиалсан цагийг утсаар эсвэл э-мэйлээр эргэж баталгаажуулсан хариу өгсөн тохиолдолд хүчинтэй.
Тус клиникт үйлчлүүлэхээр ирэхдээ юу анхаарах вэ?

- Эмнэлгийн карт, хийлгэсэн шинжилгээнүүдийн хариу, Рентген зураг хариуны хамт, эмчилгээ, шинжилгээтэй холбоотой бусад бүх бичиг баримтаа авч ирнэ.
- Танд арьсны сорил шинжилгээ хийх тул тус клиникт ирэхээс 48-72 цагийн өмнөөс харшлын эсрэг ямар нэгэн эм хэрэглээгүй байх шаардлагатай.
- Танд үзлэг сорил, шинжилгээ хийж, эмчлэхийн тулд 15-60 минутын хугацаа шаардагдана. Арьсны сорил хийлгэж үзүүлэхэд ихэвчлэн 45-60 минут шаардагддаг.
- Үйлчилгээ шинжилгээний онцлогоос хамаарч заримдаа 5-15 минут хүлээж болно.
- Амьсгалын замын харшлын болон хүнсний харшлын арьсны сорил, Спирометрийн шинжилгээ, Гуурсан хоолой тэлэх, гуурсан хоолой өдөөх сорилын хариу тэр дороо гарна. Харин арьсны харшлын бигнэх сорилын хариу нь 48 ба 96 цагийн дараа үнэлдэг тул 2 удаа клиник дээр эргэн ирнэ.
English page